Бидний өдөр тутмын амьдралын үйл явдлаас эхлээд даян дэлхийн үйл хэрэг хүртэлх бүхий л харилцааг мэдээлэл зохицуулж байна. Энэ бол мэдээллийн хүч. Энэ бүхэн Мэдээллийн эринийг бий болгож байгаа юм.

Мэдээллийг ангилж, таньж сурах нь зөвхөн хүлээн авах тухайд биш түүнийг ашиглах, түгээхтэй ч бас холбогдоно.

Бид алхам тутамдаа мэдээлэл, мессежтэй тааралдаж буй. Гадаах самбарууд, түүгээр явж байгаа сурталчилгаа, хүүхдийн цэцэрлэгтээ сурч байгаа дуу нь хүртэл тэдэнд аливаа зүйлийн талаарх ойлголтыг суулгаж байдаг. Медиагаас, мэдээллээс зугтах газар үгүй. Тиймээс эдгээрийг хэрхэн ойлгож, хүлээж авах, ашиглах, түгээх хандлагад суралцах нь Мэдээллийн эриний хамгийн чухал чадваруудын нэг болоод байна.