Хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show 2025“ арга хэмжээ 11 дүгээр сарын 15-нд Үндэсний номын санд болох гэж байна. Энэ арга хэмжээ нь сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагддаг билээ.
Арга хэмжээ уламжлал ёсоор
- 30 минутын Лаб сургалтууд
- PechaKucha илтгэлүүд
- Урам зоригийн индэр
- The Media Show подкаст ярилцлага гэсэн хэсгээс бүрдэнэ.
Тэгвэл энэ хэсэгт ямар илтгэгчид ирж шинэ санаа, үнэ цэнтэй туршлагаа хуваалцах гэж байна вэ?

30 минутын Лаб хэсэгт медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй, хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь, ярилцлагын ур чадвараа нэмэгдүүлэх нь зэрэг агуулгаар туршлагатай мэргэжилтнүүд сургалтаа бэлдэж буй.

Мөн эдийн засаг, бизнесийн чиглэлийн арвин туршлагатай сэтгүүлчид карьерын түүх, сургамжаа хуваалцаад зогсохгүй сэтгүүлчээс энтрепренер болсон замналаа ч сонирхуулах нэгэн бий.

Урам зоригийн индэрт технологи, менежмент, сэтгүүл зүйн шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буй гурван мэргэжилтэн алдаа, оноо бүхнээ хуваалцах болно.
Харин The Media Show ярилцлага энэ жил хэлэлцүүлэг хэлбэрээр залуу редакцуудын төлөөллийг уриад байгаагаараа онцлог.

The Media Show 2025-тай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл дараах Facebook Event-ийг дагаарай. Арга хэмжээний тасалбар энэ 7 хоногт худалдаанд гарах нь ээ!
