Сэтгэл хөдөлгөсөн алгоритм: Facebook биднийг хэрхэн хорлож байна вэ
Өчигдөр болсон “Халзанбүрэгтэй орд газрын сонсгол”-оос та юу олж сонссон бэ? Ямар үр дүнд чиглэсэн сонсгол болж, олон нийт ямар мэдээлэлтэй үлдсэн бол? Саак Сарааг л улсаараа таньдаг болоод үлдэв бололтой. Үүний өмнө Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийсэн сонсголоор “Miu miu” шилт, ногоон дээлт эмэгтэйн бичлэг бүх мэдээллийг давж, утааны тухай хэлэлцүүлгээс түүний тухай хөгжөөнт […]
Мэдээллийн хөшигний цаадах “үл үзэгдэх гар”
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг дэлхий дахинд учирч буй эрсдэлийн шинжилгээнээс харвал хуурамч мэдээлэл гэх ойлголт хүн төрөлхтөнд тулгамдсан эн тэргүүний асуудал болжээ. Түүнчлэн ойрын 10 жилд ч байгалийн гамшгийн дараа орох хамгийн том эрсдэл хэвээр байна гэдгийг судалгаа харуулав. Дэлхийн хүн амын медиа хэрэглээг судалдаг “We are social” байгууллагын мэдээлснээр хүн өдөрт […]
Ювал Харари — Хиймэл оюун ухаан ба технологийн ирээдүй
Амралтын өдрүүдээр Ювал Хараригийн “Nexus” шинэ номынхоо тухай технологийн нэрт сэтгүүлч Кара Свишертэй ярилцсаныг шимтэн сонслоо. Хараригийн өмнөх номуудыг уншиж байгаагүй ч хиймэл оюун ухаан ба мэдээллийн технологийн ирээдүйн тухай энэ эргэцүүлэл, зовнил нь маш сонирхолтой юм. Эндээс шүүрсэн ганц нэг санаагаа өөрийн бодлоор хуваалцвал: 1. Хуурамч мэдээллийн давлагаа үргэлж байсаар ирсэн. Түүнээс гагц институцичлэл […]
Newseum-ээр аялсан нь
Сая Инстаграм гүйлгэж байтал Newseum-н хуудсанд Цааган Ордон, Конгрессыг сурвалжилж байсан анхны африк-америк гаралтай сурвалжлагч Алис Данниганы хөшөөг буулгаж байгаа тухай зураг, тайлбар оруулжээ. (Есдүгээр сараас хойш түр хугацаанд нийтэд үзүүлсэн энэ хөшөөг одоо Кентакийн их сургуульд байрлуулах юм байна.) Арваннэгдүгээр сард энэ музейд очиж, басхүү энэ хөшөөг тогтож харж, уншиж байсан минь санаанд ороод […]
Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой
“Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” цувралын 8 зочны нэгээр оролцсон нь. Уг видео нь Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас Бүгд Найрамдах Литва улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” төслийн хүрээнд бүтээгдсэн болно.
Гар утсаараа биш надтай тогло!
Аав, ээж нь гар утсаа илүү анхаарч өөрийг нь үл хайхарч байна гэж бодсондоо төдийгүй үүнийг олон аав, ээжид ойлгуулахын тулд долоон настай Эмил хүү төрөлх Хамбург хотынхоо гудамжинд жагсчээ. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд жагсаал зохион байгуулах боломжгүй тул хүүгийнхээ хүсэлт, үзэл бодлыг түгээхэд аав, ээж нь тусалснаар 150 гаруй хүн цуглаж гар утаснаасаа түр […]
Бидэнд яагаад мэдээллийн боловсрол хэрэгтэй вэ? TEDxUlaanbaatar, 2018
Бидний өдөр тутмын амьдралын үйл явдлаас эхлээд даян дэлхийн үйл хэрэг хүртэлх бүхий л харилцааг мэдээлэл зохицуулж байна. Энэ бол мэдээллийн хүч. Энэ бүхэн Мэдээллийн эринийг бий болгож байгаа юм. Мэдээллийг ангилж, таньж сурах нь зөвхөн хүлээн авах тухайд биш түүнийг ашиглах, түгээхтэй ч бас холбогдоно. Бид алхам тутамдаа мэдээлэл, мессежтэй тааралдаж буй. Гадаах самбарууд, […]
E-stonia — Цахим засаглалын загвар орон
Үүнийг бичигч би яг нэг жилийн өмнө Лондонд сургуулиа дүүргэж, гэртээ ирэх зардлаа хуримтлуулахаар япон хоолны газарт цагаар ажиллаж байв. Тухайн үед долоо хоногтоо оюутан гэхэд боломжийн цалин авах ч, цаасан дээр бичсэн мөнгөний багагүйг нь татварт өгөх нь хайран байдагсан. Харин хэдхэн хоногийн өмнө Их Британийн Татварын албанаас надад хаягласан хоёр захидал ирсэн бөгөөд […]